Цонжин Кибер Сити · Атриум хотхон · 50 айл

Атриум хаус

Нэг давхар, гэрэлтэй атриумтай, нарны эрчим хүчтэй гэр бүлийн хаус.

348 м²нийт талбай
4унтлагын өрөө
131 м²атриум

26.4 × 13.2 м · 10 модуль · граж 2 машин · нуруу +4.60 м

План үзэх
Атриум хаус — нар жаргах үеийн гадна төрх
дүрслэл (AI)
Гол үзүүлэлт

Нэг харцаар

348.5 м²нийт талбай (модулийн гадна)
304.9 м²амьдрах талбай (гражгүй)
26.4 × 13.2 мгадна хэмжээ
130.7 м²атриум 13.2 × 9.9 м
4 өрөөунтлагын, бүгд угаалгатай
2 машиндулаан граж, 39.7 м²
+4.60 мдээврийн нуруу
≈ 65 кВтнарны хавтан (ойролцоо)
Атриум хаус шөнө — гэрэлтэй атриум
Санаа

Яагаад нэг давхар вэ?

  1. Бүх өрөө нэг түвшинд: шатгүй, хүүхэд, ахмад настанд аюулгүй, тухтай.
  2. Атриум бол гэрийн зүрх: том гэрэлтэй танхим, бүх өрөө түүнийг тойрно.
  3. Комисс шаардахгүй хэмжээ: 600 м²-аас бага, 9 м-ээс намхан.
  4. Бетон модулиар угсарна: 10 модуль + атриум.
План · 8 × 4 тор

Өрөө бүр, тор, талбай

Нэг нүд 3.3 × 3.3 м. Багана 1–8 баруунаас зүүн тийш, мөр А–Г урдаас хойш. Өрөөн дээр дарж жагсаалтаас олно уу.

12345678АБВГА1–А2Мастер унтлагын өрөөБ1–Б2СпаВ1–Г2Дулаан гражА3–В6Атриум · 130.7 м²Г3–Г4Гутлын өрөөГ5–Г6Гал тогооГ7–Г8Хүнсний агуулахА7–А8Хүүхдийн өрөө 1Б7–Б8Хүүхдийн өрөө 2В7–В8Зочин / ахмадын өрөө26.4 м · ☀ урд (нар)
  • Өдрийн бүс — атриум
  • Шөнийн бүс — унтлагын өрөө, спа
  • Үйлчилгээ — гал тогоо, агуулах
  • Граж
Дээврийг авч, дотор талыг харуулсан 3D план
ТорӨрөөм² (дотор)
А1–А2Мастер унтлагын өрөө18.9
Б1–Б2Спа: угаалга, саун, шүршүүр18.9
В1–Г2Дулаан граж, 2 машин39.7
А3–В6Атриум: зочны танхим, хоол, тоглоом130.7
Г3–Г4Гутлын өрөө, зочны WC, техник18.9
Г5–Г6Гал тогоо (атриум руу нээлттэй)18.9
Г7–Г8Хүнсний агуулах, угаах, хатаах18.9
А7–А8Хүүхдийн өрөө 1 (угаалгатай)18.9
Б7–Б8Хүүхдийн өрөө 2 (угаалгатай)18.9
В7–В8Зочин / ахмадын өрөө (угаалгатай)18.9
Нийт281.9 м² дотор · 348.5 м² гадна

Модуль бүрийн дотор талбай 18.9 м². Граж 2 модуль ханагүй нийлсэн. Захиалагч өрөөний зориулалтыг кодоор нь хэлж өөрчилж болно.

Дотор тал

Өдөр, шөнө, үйлчилгээний бүс

Шөнийн бүс баруун, зүүн жигүүрт — нам гүм, нартай. Өдрийн бүс голд — атриум. Үйлчилгээ, граж хойд талд.

Гэрийн зүрх — 130.7 м² — дүрслэлГэрийн зүрх — 130.7 м² — дүрслэл
Атриум

Гэрийн зүрх — 130.7 м²

  1. 13.2 × 9.9 м, дотор багана байхгүй, бүх өрөө атриум руу нээгдэнэ.
  2. Урд талдаа зочны танхим, хойд талдаа хоолны ширээ, гал тогоо нээлттэй.
  3. Тааз дээврээ дагана: хажуудаа +3.75, голдоо +4.25 м.
Мастер өрөө ба спа — дүрслэлМастер өрөө ба спа — дүрслэл
Шөнийн бүс · баруун

Мастер өрөө ба спа

  1. Мастер өрөө А1–А2: баруун урд буланд, хоёр талаасаа нартай.
  2. Спа Б1–Б2 — мастерын угаалга, саун, шүршүүр.
  3. Спа нь граж ба унтлагын өрөөний хооронд байж чимээ хаана.
Хүүхдийн 2 өрөө нэг дор — дүрслэлХүүхдийн 2 өрөө нэг дор — дүрслэл
Шөнийн бүс · зүүн

Хүүхдийн 2 өрөө нэг дор

  1. Хүүхдийн өрөө 1 (А7–А8), 2 (Б7–Б8) зэрэгцээ, угаалга нь нуруу нуруугаараа.
  2. Хажууд нь атриумын тоглоомын булан — эцэг эх харж байна.
  3. Зочин / ахмадын өрөө В7–В8, тусдаа угаалгатай.
Гал тогоо, агуулах — дүрслэл
Үйлчилгээний бүс · хойд

Гал тогоо, агуулах

  1. Г3–Г4: гутлын өрөө, зочны WC, техникийн өрөө.
  2. Г5–Г6: гал тогоо, атриум руу нээлттэй. Г7–Г8: хүнсний агуулах, хувцас угаах, хатаах.
  3. Бүгд хойд талд — нартай талыг амьдрах өрөөнд үлдээнэ.
Дулаан граж — 2 машин — дүрслэл
Граж

Дулаан граж — 2 машин

  1. В1–Г2, 39.7 м², 2 машин, 2 хаалга баруун тийш.
  2. Гражаас шууд гутлын өрөөгөөр гэрт орно — гадуур гарахгүй.
  3. Цахилгаан машины цэнэглэгч техникийн өрөөний хажууд.
Бүтэц, инженер, эрчим хүч

Нар руу харсан, дулаан, хэмнэлттэй

Урт тал нь нар руу — дүрслэл

Урт тал нь нар руу

  • 26.4 м урт тал урагшаа харна. Атриумын шилэн фасад нартай талд.
  • Өвөл нар нам (18.8°) — шилээр атриумд гүн орж дулаацуулна.
  • Зун нар өндөр (65.6°) — дээврийн ирмэг халхалж, хэт халалтаас сэргийлнэ.
Бетон модуль + атриум — дүрслэл

Бетон модуль + атриум

  • Нэг модуль 6.6 × 3.3 × 3.0 м, үйлдвэрт бэлтгэнэ. 10 модуль: өрөө 8 + граж 2.
  • Суурь: гадас + ростверк, гүн 3.0–3.5 м-ээс багагүй.
  • Даацын ган бүгд Q355D (−40°C). Дулаалга гадна хана, дээвэрт ≈ 25 см.
Бүтэн нарны дээвэр — дүрслэл

Бүтэн нарны дээвэр

  • Баруун, зүүн тийш 4.3° налуу, 2 × 175 м² = 350 м² хавтан, ≈ 65 кВт (ойролцоо).
  • Өглөө зүүн, орой баруун налуу цахилгаан гаргана — гэр бүлийн хэрэглээтэй таарна.
  • Илүүдлийг батерейд хуримтлуулна (Г3–Г4).
Ус, бохир, цахилгаан, агаар — дүрслэл

Ус, бохир, цахилгаан, агаар

  • Нойтон өрөө 3 бүлэгт төвлөрсөн, бохир нэг гол шугамаар хойд талаар — засвар хялбар.
  • Цахилгааны самбар, инвертер, батерей Г3–Г4-т: граж, гал тогоо, саунд ойр.
  • Дулаан сэргээгч агааржуулалт: нойтон өрөөнөөс сорж, өрөө, атриумд цэвэр агаар өгнө.
Зурган галерей

Гадна тал, улирал, цаг агаар

Урд тал: гурвалжин оройтой шилэн атриум, гол орц
Хойд тал: арын орц, гал тогоо, угаалгын өрөөний цонх
Баруун тал: гражийн 2 хаалга, спа, мастер өрөө
Зүүн тал: хүүхдийн 2 өрөө, зочны өрөө, агуулах
Дроноор: баруун урд булангаас
Дроноор: баруун хойд булангаас, граж замаас шууд
Хотхон

50 айлын Атриум хотхон

  1. 5 эгнээ × 10 хаус, бүгд урагшаа (нар руу) харна.
  2. Авто зам зөвхөн хойд-урд чиглэлд — 2 хаус тутамд нэг; урд талаар нэг холбох зам, гол зам руу 2 гарц.
  3. Эгнээ хооронд авто замгүй — зөвхөн явган зам, ногоон зурвас. Хүүхдэд аюулгүй.
  4. Хаус бүрийн дээвэр бүтэн нарны хавтантай — хотхон өөрөө цахилгаан үйлдвэрлэнэ.

Газрын хэмжээ (айл бүр ≈ 927 м²) жишээ — батлагдаагүй.

Атриум хотхон дээрээс — 5 эгнээ × 10 хаусАтриум хотхоны байршлын план
Хураангуй

Атриум хаус

Гадна хэмжээ
26.4 × 13.2 м
Нийт талбай
348.5 м²
Дулаалгатайгаар
≈ 369 м²
Амьдрах талбай
304.9 м²
Атриум
130.7 м²
Унтлагын өрөө
4, бүгд угаалгатай
Спа, саун
1
Граж
дулаан, 2 машин
Модуль
10 бетон модуль
Дээвэр
4.3°, нуруу +4.60 м
Нарны хавтан
≈ 65 кВт (ойролцоо)
Даацын ган
Q355D (−40°C)
Суурийн гүн
≥ 3.0–3.5 м
Комисс
шаардахгүй
Захиалга

Үнэ, захиалгын нөхцөл удахгүй зарлагдана

Урьдчилан бүртгүүлбэл зарлагдмагц борлуулагч тань руу хамгийн түрүүнд холбогдоно.

Зургууд нь AI дүрслэл, урьдчилсан төсөл (2026-11). Хэмжээ, тоо, шийдэл зураг төслөөр нарийвчлагдана.

Холбоо барих

Ирээдүйн гэрээ
өнөөдөр сонгоорой

Борлуулалтын мэргэжилтэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авч, үзлэгийн цаг товлоно.

Талбайгаа сонгох →
Улаанбаатар54 кмЦонжин Кибер Сити

Цонжин Болдог, Эрдэнэ сум, Төв аймаг

Улаанбаатараас зүүн тийш, Туул голын хөндийд, Чингисийн морьт хөшөөний ойролцоо.

Мобайл апп

Цонжин аппыг татаж аваарай

Гэрээ, төлбөрийн хуваарь, засварын хүсэлт, СӨХ-ийн төлбөрөө утаснаасаа харна. Утасныхаа камераар QR кодыг уншуулна уу.