Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Цонжин Кибер Сити ХХК (цаашид "Компани" гэх)-ийн tsonjin.com веб сайт, «Цонжин» гар утасны апп болон бусад цахим үйлчилгээг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна. Сайт, апп болон үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Компани нь Монгол Улсын хуулийн дагуу бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, барилгын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цонжин Болдогт сингл хаус, таун хаус, резорт, зах талбайн объект борлуулах зуучлал, захиалга хүлээн авах үйлчилгээг үзүүлнэ.
Сайт дээрх зураг, үнэ, талбайн хэмжээ болон бусад мэдээлэл нь мэдээлэл өгөх зорилготой бөгөөд гэрээний баримт биш болно. Барилгын явц, загварын өөрчлөлт гарч болзошгүй тул эцсийн мэдээллийг бидний борлуулалтын мэргэжилтнээс авна уу.
Вэб сайтаар дамжуулан хийсэн захиалгын хүсэлт нь урьдчилсан захиалга болно. Хүсэлт ирснээс хойш ажлын 2 өдрийн дотор манай мэргэжилтэн тантай холбогдоно. Захиалга эцэслэхийн тулд дараах алхмуудыг дамжина:
Төлбөр тооцоо нь байгуулагдсан гэрээний дагуу хийгдэнэ. Компани нь дараах хэлбэрийн төлбөрийг хүлээн авна:
Гэрээний дагуу хоцорсон төлбөрт жилийн 1.5% хүү тооцогдоно. Маргаантай төлбөрийн нөхцлийг хоёр тал тохиролцож шийдвэрлэнэ.
Байгуулагдсан худалдааны гэрээ цуцлах шаардлага гарсан тохиолдолд дараах нөхцөл хамаарна:
Барилгын ажлын хугацааны хойшлолтоос хамааран нөхцлийг тохиролцох боломжтой.
Цонжин Кибер Ситийн оршин суугчид апп болон сайтаар засвар, гэмтлийн хүсэлт илгээх, СӨХ-ийн төлбөрийн мэдээллээ харах боломжтой.
Сайт болон апп дээрх бүх агуулга — зураг, текст, лого, дизайн, кодчилол — Компанид харьяалагдана. Зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, тараах, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
Компани нь дараах тохиолдлуудад хариуцлага хүлээхгүй:
Энэхүү нөхцөлтэй холбоотой маргааг тохиролцлоор шийдвэрлэхийг эрхэмлэнэ. Тохиролцоо гараагүй тохиолдолд Монгол Улсын холбогдох хуулийн дагуу шүүхэд хандах эрхтэй.
Компани нь энэхүү нөхцлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй. Өөрчлөлт нь сайт, аппад нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно. Тогтмол шалгаж байхыг зөвлөнө.
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, санал хүсэлтийг доорх хаягаар хүргүүлнэ үү: