← Бүх мэдээ
Цонжин Хот

«Зузугийн найзууд» цэцэрлэг албан ёсоор нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүллээ

Цонжин Кибер Ситийн «Зузугийн найзууд» цэцэрлэг тусгай зөвшөөрлөө авч, 2026 оны 11-р сарын 11-нд албан ёсоор нээгдлээ. Сингл хаус, Таунхаусны оршин суугчид болон манай ажилчдын хүүхдүүд сургалтын төлбөргүй суралцана. Хоол, ном, дагалдах материал, хувцасны зардлыг эцэг эх хариуцна.

«Зузугийн найзууд» цэцэрлэгийн хүлээн авах танхим, Цонжин Кибер Сити
«Зузугийн найзууд» цэцэрлэгийн хүлээн авах танхим. (Бодит зураг, 2026 оны 11-р сар)

Нээлтээс өмнө цэцэрлэг дотоод тохижилтоо дуусгаж, багш нараа бүрдүүлж, бүтэн жилийн сургалтын хөтөлбөрөө бэлтгэсэн. Одоо бяцхан найзуудаа өдөр бүр хүлээн авч байна.

Товч мэдээлэл

ЗүйлМэдээлэл
Нээгдсэн өдөр2026 оны 11-р сарын 11, лхагва гараг
Хүүхэд хүлээн авах цагӨглөө 8:30–9:00
ХаягЦонжин Кибер Сити, Цонжин Ресортын хойно, өмнө нь бага сургууль байсан байр
Сургалтын төлбөрСингл хаус, Таунхаусны оршин суугчид болон манай ажилчдын хүүхдэд төлбөргүй
Зузу цэцэрлэг, ZuZu Preschool хаягийн самбар, Цонжин Кибер Сити
Зузу цэцэрлэгийн хаягийн самбар. (Бодит зураг, 2026 оны 11-р сар)

Хэн сургалтын төлбөргүй суралцах вэ

Дараах хүүхдүүд цэцэрлэгт сургалтын төлбөргүй суралцана.

  • Сингл хаус, Таунхаусны оршин суугчдын хүүхдүүд
  • Манай ажилчдын хүүхдүүд

Эцэг эхийн хариуцах зардал

Сургалтын төлбөргүй гэдэг нь бүх зардал үнэгүй гэсэн үг биш юм. Дараах зардлыг цэцэрлэгийн зүгээс даах боломжгүй тул эцэг эх өөрсдөө хариуцна.

  • Хоолны төлбөр
  • Ном, сурах бичиг
  • Дагалдах материал, жижиг хэрэгсэл
  • Хувцас, форм

Хүүхдүүд өдөр бүр амттай, шимтэй хоол идэх ёстой. Тиймээс хоолны зардлыг эцэг эхчүүд өөрсдөө гаргана.

Цаашид хийх ажил

Цэцэрлэг амжилттай нээгдсэн ч ажил үүгээр дуусахгүй. Цэцэрлэгийн үйл ажиллагааг тогтвортой авч явах, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, сургалтын хөтөлбөрийг сайжруулах зэрэг олон ажил төлөвлөсөн.

Таблетын апп, видео, хэвлэмэл материал бүтээж байна

Бага, дунд бүлгийн хөтөлбөрийг бүхэлд нь шинжилж, сайжруулж байна. Ингэснээр бүтэн жилийн 12 сарын турш хүүхэд сар бүр ямар гоалд хүрэхийг тодорхой тусгасан хөтөлбөртэй болно.

Энэ хөтөлбөрт зориулж дараах зүйлсийг бүтээж байгааг дуулгахад таатай байна.

  • Хүүхдүүд таблет дээр дагаж хийх интерактив аппликейшн
  • Хүүхдүүд үзэж, дагаж хийх видео контент
  • Хэвлэмэл тараах материал

Эдгээр нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, гарын жижиг булчин, зурах, бичих, асуулт асуух, анхаарал төвлөрүүлэх зэрэг хөгжлийн чадваруудыг дэмжих зорилготой. Аппликейшн, контент, тараах материалыг энэ ондоо багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Цэцэрлэгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг [tsonjin.com/kindergarten](/kindergarten) хуудаснаас авна уу.

Холбоо барих

Ирээдүйн гэрээ
өнөөдөр сонгоорой

Борлуулалтын мэргэжилтэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авч, үзлэгийн цаг товлоно.

Талбайгаа сонгох →
Улаанбаатар54 кмЦонжин Кибер Сити

Цонжин Болдог, Эрдэнэ сум, Төв аймаг

Улаанбаатараас зүүн тийш, Туул голын хөндийд, Чингисийн морьт хөшөөний ойролцоо.

Мобайл апп

Цонжин аппыг татаж аваарай

Гэрээ, төлбөрийн хуваарь, засварын хүсэлт, СӨХ-ийн төлбөрөө утаснаасаа харна. Утасныхаа камераар QR кодыг уншуулна уу.